Unitel Group

ГРУППИЙН СОЁЛ

Бидний хамтран ажиллаж, өсөж хөгжих, амжилт гаргахад тусалдаг 6 зан үйл

ХАМТЫН АМЖИЛТ

ХАМТЫН АМЖИЛТ

Бид хамтын хүчээр илүү том үр дүнд хүрдэг.

Багийн амжилтыг үнэлэхдээ зөвхөн эцсийн үр дүн бус, түүнд хүрэхэд хүн бүрийн оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагааны чанар нэн чухал үзүүлэлт. Тиймээс бид нэг зорилгын төлөө өөр өөрийн мэдлэг, туршлага, ур чадварыг нэгтгэн, бие биенийхээ давуу талыг нөхөж ажилладаг.

Асуудал, шийдвэр, боломжийг зөвхөн өөрийн хариуцсан хүрээнд бус, нийт баг болон байгууллагын зорилготой уялдуулан харж, мэдээллээ нээлттэй хуваалцаж, шаардлагатай үед санаачилга гарган, бусдын оролцоог дэмжих нь бидний ажлын хэв маяг юм.

Бид өндөр гүйцэтгэлийг ганц хүний хүчин чармайлтаар бус, харилцан итгэлцэл, тодорхой хариуцлага, нэг чиглэлд төвлөрсөн багийн хүчээр бий болгодог.

ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ

ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ

Бид мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжийг цаг ямагт эрэлхийлдэг.

Асуух, сонсох, мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх нь суралцах процесс юм. Өөрийн мэддэг зүйлээ бусдад хуваалцах замаар мэдлэгээ бататгаж, хамтдаа суралцаж байснаар аливаа өөрчлөлтөд бэлэн байх, цаг үеэ манлайлах арга замыг нээж өгдөг.

Технологи, бизнес, салбарын өөрчлөлтөд сонор сэрэмжтэй байж, шинэ мэдлэг, арга барилд тасралтгүй суралцаж хуримтлуулсан туршлагаараа багийн мэдлэгээ тэлж, түүнийгээ ажилдаа хэрэгжүүлэх нь амжилтад хөтөлнө.

ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ

ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ

Бид өөрчлөлтийг боломж болгон хувиргаж, уян хатан байдлаар урагшилдаг.

Зах зээл, технологи, хэрэглэгчийн хэрэгцээ болон бизнесийн орчны өөрчлөлт биднийг нөхцөл байдалд нийцүүлэн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтаа цаг алдалгүй шинэчилж байхыг шаарддаг.

Шинэ чиглэл, төсөл, хамтын ажиллагаанд нээлттэй хандаж, шаардлагатай үед арга барил, дадал, шийдвэрээ өөрчлөх зэрэг хөрвөх чадвартай байх нь байгууллагын хөгжлийн чухал үзүүлэлтийн нэг. Тиймээс шинэ нөхцөлд хурдан дасан зохицохын зэрэгцээ гүйцэтгэл, чанарын стандартаа хадгалж, өөрчлөлтийн дунд тогтвортой үр дүн гаргаж байх нь бидний зорилго.

ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛ

ӨНДӨР ГҮЙЦЭТГЭЛ

Бид зөв шийдлийг цаг хугацааны үнэ цэнтэй уялдуулан хэрэгжүүлдэг.

Сайн санаа бодит үр дүнд хүрэх нь үнэн. Гэвч технологийн салбарын үсрэнгүй хөгжил биднийг илүү хурдан шаламгай байхыг шаардаж, алдаа гаргаж болохгүйг цаг ямагт сануулж байдаг. Тиймээс бид ажлаа чанартай бөгөөд хурдтай гүйцэтгэж өндөр үр дүнд хүрэхийг зорьдог.

Хурд болон чанарын хослол нь ажлаа яаралтай хийж дуусгахад биш, харин зөв асуудалдаа төвлөрч, оновчтой процессийг сонгож, нөөц боломжоо үр ашигтай ашиглан шийдвэрлэхэд оршино. Энэ нь зөвхөн хугацаа хэмнэх бус, боломжоо алдалгүй ашиглах давуу талыг бий болгодог.

ТУУШТАЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТ

ТУУШТАЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТ

Бид зорилгодоо хүрэхийн төлөө хариуцлагаа бүрэн ухамсарладаг.

Өндөр зорилго бүр тодорхой хэмжээний сорилт, хариуцлага, тэвчээр шаарддаг. Бид хүндрэл тулгарсан үед шалтгаан хайхаас илүү шийдэлд төвлөрч, эхэлсэн ажлаа бодит үр дүнд хүргэхийг эрхэмлэдэг.

Хариуцлага гэдэг нь зөвхөн өөрт хуваарилагдсан үүргээ биелүүлэх бус, өөрийн хийж буй ажил бидний зорилгод хэрхэн нөлөөлж байгааг ойлгож, шаардлагатай үед санаачилга гарган оролцоотой байхыг хэлнэ.

Бид богино хугацааны тав тухаас илүү урт хугацааны үр дүнг сонгож, тогтвортой ахиц бий болгохын тулд шаардлагатай сахилга бат, тууштай байдал, хүчин чармайлтыг гаргадаг.

ЗӨВ ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ

ЗӨВ ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ

Бид итгэлцэл, хүндэтгэл, шударга байдлыг эрхэмлэдэг.

Бид аливаа асуудалд бодитой, шийдэлд чиглэсэн байр суурь баримталж, өөр өөр үзэл бодол, туршлагыг хүндэтгэн нээлттэй харилцдаг. Харин санал зөрөлдөх, олон үзэл мөргөлдөх нь зөв шийдэлд хүрэх үйл явц бөгөөд байр сууриа нээлттэй илэрхийлдэг, бусдын саналыг сонсдог, нэгдсэн ойлголтод хүрдэг байх нь чухал.

Бид гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж, зөв зүйл дээр байр сууриа илэрхийлэхээс зайлсхийдэггүй. Ёс зүйтэй шударга байдал, харилцан хүндэтгэлтэй хандлагыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон баримталдаг.

NEWS BLOG

Loading...